Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Монгол орны 21 аймагт салбартай. Эдгээр салбар танхимуудаас ажил мэргэжлээрээ Дархан-Уул аймгийн ХАҮТанхим эхний байрт шалгардаг ажээ. Иймээс говийн бүсийн Говь-Алтай, Дорноговь, Сэлэнгэ, Багануур, Увс аймгуудын ХАҮТ-ын дарга болон мэргэжилтнүүд Дархан-Уул аймагт гурав хоногийн танилцах аялал хийжээ. Эхний хоёр өдөр Дархан хотын танхимын үйл ажиллагаатай танилцаж, улмаар орон нутгийн эдийн засгийн орчин сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бол өчигдөр тус хотын томоохон үйлдвэрүүдтэй танилцаж, орон нутагт ажлын байр, үйлдвэржилт хэрхэн хөгжиж байгааг нүдээр үзэж танилцсан байна. Аяллын төгсгөлд Дархан хотын томоохон үйлдвэр Монгол алтан тос, Жаргалан хүнс үйлдвэр, Дархан нэхий үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцжээ.
Э.САРАА