Аэрофлот “Сухой Супержет” хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Аэрофлот “Сухой Супержет” хүлээн авлаа

Оросын “Аэрофлот” компани “Сухой Суперджет-100“ онгоцыг ашиглахаар хүлээн авлаа. "Аэрофлот"-ын төлөөлөгчийн уламжилснаар, хөлөг онгоц техникийн хувьд  бүрэн засагдсан бөгөөд арилжааны нислэгүүд хийхэд бэлэн болсон гэж үзэж байгаа аж. “Аэрофлот” юутай ч саяхан гарсан онгоцны осолтой холбогдуулан сүүлийн 20 жил иргэний агаарын тээврийн салбарт боловсруулсан Оросын анхны онгоцыг худалдаж авах төлөвөөсөө татгалзахгүй гэв. “Аэрофлот” нийт 30 “Сухой Суперджет-100“ онгоц захиалсан юм. “Сухой Суперджет-100” онгоц нь 5-р сарын 9-ний өдөр Индонезид үзүүлэх туршилтын нислэгийн үеэр цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас осолд орсон. Мөрдөн байцаалтын урьдчилсан дүнгээр онгоцны ямар нэгэн мгэимтэл илрээгүй байна.

http://mongolian.ruvr.ru/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж