Иргэний хөдөлгөөнийхөн Дундговийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Иргэний хөдөлгөөнийхөн Дундговийг зорилоо

"Дундговь газар шороо" хөдөлгөөнийхөн, төвийн хэвлэл мэдээллийн хүчирхэг баг уул уурхайн компаниуд байгаль орчин сүйтгэж байгаа Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Өлзийт суманд өнөөдөр ажиллаж байна. Эдгээр суманд газрын хөрс эвдэрч, хүнд даацын машинаар жонш, нүүрс тээвэрлэн бэлчээр нутгийг сүйдлэж байгаа, уурхайн технологийн усны хайгуул хийн хүн, малд ундны усны хомсдол үүсч байгаа, ураны орд бүхий газар хүн, малын хэвийн аж төрөх нөхцлийг алдагдуулж байгаа нь тус хөдөлгөөний анхаарлыг татсан учир ийнхүү газар дээр нь танилцаж шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагыг төр засгийн сонорт хүргэх юм.

С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж