
Монгол Улсын Засгийн газрын “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд Сангийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” тавдугаар сарын 20-ны 10.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох нь. Тус нээлттэй хаалганы өдөрлөгт Сангийн яам Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, бүх дүүргийн татварын хэлтэс, Хөгжлийн банк, Төрийн банк, Сангийн яаманд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр болон төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажилгаагаагаа олон нийтэд сурталчлан танилцуулах юм. Үүнээс гадна иргэд сонирхсон мэдээлэл, үйлчилгээгээ авах боломжтой ажээ.
У.БОЛОР