Доошилсон төвшний уулзалт

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Доошилсон төвшний уулзалт

Владимир Путин Кэмп-Дэвидийн “Их найм”-ын уулзалтад оролцохоос татгалзсанд АНУ хатуухан хариу барих нь. Кремлийн шийдвэрт Цагаан ордноос үзүүлж байгаа хариу нь Владивостокийн Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны нэгдлийн саммитад Обама очихгүй гэснээр өндөрлөхгүй бололтой. G8-ийн уулзалт дээр ноён Путиныг орлон оролцох ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзах хүрээ нь ерөнхийлөгч нарын уулзалтын төвшнөөс огт өөр байна гэж Оросын “Коммерсант” сонин мэдээлжээ.
Тэдний авсан мэдээллээр бол хэлэлцээрийн цагийг богиносгож өмнө төлөвлөж байсан Пуужингийн довтолгооны систем болон хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхгүйгээр хасч байгаа ажээ. Эдгээр асуудлыг Барак Обама Владимир Путинтэй Мексикт болох “Их хор”-ийн  уулзалтаар ярилцахаар үлдээх ажээ. Ирэх зургадугаар сард Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэхийн өмнө Жексин-Вэникийн засвар гэх хоригийг цуцлах асуудал Конгрессаар яригдах юм.

АНУ-д цочролт өгсөн Кэмп-Дэвидийн “Их найм”-ын уулзалтад Путин очиж чадахгүй гэсэн шийдвэрт АНУ-ын засаг захиргаа өөрийн хариуг барин ирэх есдүгээр сарын 2-9-нд Владивосток хотноо болох Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны байгууллагын саммитад ерөнхийлөгч Барак Обама оролцохгүй гэсэн Цагаан ордны шийдвэрийг хэвлэлийн төлөөлөгч Жей Карни мэдэгдсэн. Гэхдээ энэ шийдвэр нь Кремльд барьж буй хариу биш гэдгийг онцлон энэ үеэр АНУ-ын Ардчилсан намын хурал болон нэр дэвшигчээ албан ёсоор зарлах учраас Обама айлчлалаар явах боломжгүй гэсэн байна.

Төрийн департаментын эх сурвалжийн мэдээлсний дагуу Оросын саммитийг зохион байгуулагчид нь уламжлал ёсоор хийдэг байсан уулзалтын хугацааг есдүгээр сард болгон өөрчилсөнтэй энэ нь холбоотой гэсэн байна. Гэхдээ саммитийн хугацаа эртнээс тодорхой байсан ч АНУ шийдвэрээ Путины шийдвэрийн хариу мэтээр гарган тавив.

Эх сурвалжийн хэлснээр Путины Обаматай уулзсан цорын ганц уулзалт нь 2009 онд Москва орчмын өргөөнд нь нэлээд “хүйтэн” болсон. Энэ удаа ч Цагаан ордон  буулт хийн Чикагод хийх байсан саммитийг Кэмп-Дэвидэд болгон тэнд болох НАТО-гийн уулзалтаас ноён Путины “зугтах” эвгүй боломжийг таатай болгож өгсөн байна.

Үүгээр Америкийн “шийтгэл” дууссангүй. Кэмп-Дэвидэд болох хоёр ерөнхийлөгчийн уулзалтын цар хүрээг өөрчилж байна. Анхлан Цагаан ордны Зууван танхимд хоёр ерөнхийлөгч хаалттай хэлэлцээр явуулахаар төлөвлөсөн. Одоо Оросын ерөнхий сайдтай хийх уулзалтаа мэдэгдэхүйц хорогдуулан үүнээс Пуужингийн довтолгооны систем болон хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хасагдах ажээ. Зууван танхимд ч уулзалт болохгүй гэнэ.

“Эдгээр бүх асуудлыг зургадугаар сард Мексик болох “Их 20” саммит дээр Путинтэй хэлэлцэхээр үлдээсэн. Мөн тэр үеэр конгресст Жексон-Вэникийн засварыг цуцлах асуудлыг авч хэлэлцэх гэнэ. Эдгээр бүх асуудлыг нэгтгэн Владимир Путинтэй ярилцах нь зүйтэй гэж Америкийн засаг захиргаа үзэж байна” хэмээн эх сурвалж ярьжээ.

Ер нь бол Путины шийдвэр америкчуудад тэр чигээрээ таалагдаагүй гэж хэлж болохооргүй. Зарим нь Путины шийдвэрийг баяртайгаар хүлээн авчээ. “Обамагийн Орост хандаж байгаа бодлогыг бүгд найрамдахчууд ихээхэн шүүмжилдэг. Орос дахь хүний эрхийн асуудал ноцтой байгаа тохиолдолд Путиныг Цагаан ордонд хүлээн авах нь  Обамагийн өрсөлдөгчдөд дахин бай болох байв” гэж тэд үзэж байна.

Обамагийн Медведевтэй хийх уулзалтын талаар Москва тайвнаар хүлээн авч байна. Тэдний уулзалтын цар хүрээг өөрчилсөн талаар ярих нь утгагүй. Кэмп-Дэвидэд хоёр орны саммит болох төлөвлөгөөтэй байсан. Гэтэл Путин тийшээ яваагүй. Медведев Обаматай хэлэлцээр хийхээр яваагүй, зөвхөн  G8-ын уулзалтад л оролцох төлөвлөгөөтэй. Тэнд Пуужингийн довтолгооны систем болон хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана гээгүй. Учир нь эдгээр асуудлууд ерөнхийлөгчийн төвшнийх хэмээн Оросын Цагаан ордон тайлбар хийлээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж