Өөрт тохирох хүнийг хэрхэн олох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Өөрт тохирох хүнийг хэрхэн олох вэ?

Танилцсан хүн болгоноо тэр надад тохирох хүн биш гэж бодсоор мөрөөдлийн эр хүний шалгуурт тэнцэх хүн олохгүй ганцаараа явж буй бүсгүйчүүдэд Эндриа Сирташ доорх зөвлөгөөг хүргэж байна.
Гэр бүлийн харилцааны зөвлөгч тэрээр “ Тохирохгүй гэх хүн заяаны хань байдаг”  номондоо эрчүүдэд тавьдаг шалгуураа зөөллөж тэдэнд илүү боломж олгохыг эмэгтэйчүүдэд зөвлөжээ. Өөрөөр хэлбэл таны таарч тохирохгүй гэж жагсаалаас хассан хүн магадгүй таны заяаны хань байж мэдэх юм. Түүнд ч бас ийм зүйл тохиолдсон аж.
"Би санамсаргүй дурлачихсан юм. Би өмнө нь  нэрийг нь сайн санахгүй байгаа хэд хэдэн залуутай болзож байсан. Тэд бүгд л сайн хүмүүс байсан.” Харин тэр одоогийн нөхөртэйгөө ажил хэргийн уулзалтын үеэр танилцжээ. Тэдний нөхөрлөл тун удалгүй хайр сэтгэл болж хувирсан юм. “ Би одоогийнхоо нөхөртэй сууна гэж огт төсөөлөөгүй ч түүнтэй хамт байгаадаа маш аз жаргалтай байна” гэжээ.   
Эндриагийн үзэж буйгаар “ Бид хамт байхыг хүсдэг, дотроо төсөөлж  байдаг хүнтэй учрах нь ховор. Гэхдээ энэ бол санаа зовох зүйл биш. Эмэгтэйчүүдэд  зөвлөхөд хэн нэгнийг маш ихээр хүсэвч бодит байдалтай огт нийцэхгүй юм шиг санагдах үед энэ мэдрэмжээсээ айх хэрэггүй. Учир нь энэ хүсэл нь биднийг насан туршийн хань болох сайхан хайртай учруулдаг юм.

Өөртөө тохирох хүнийг хэрхэн олох вэ?
 “Хэдэн жилийн өмнө нэг найз маань над руу утасдаад хүнд дурлачихлаа гээд уйлж байсан юм. Түүний дурласан залууг түүнд огт тохирохгүй гэж боддог байсан болохоор би айж байсан юм. Харин тэр аз жаргалтай байсан. Тэр энэ сайхан мэдрэмжээ надтай хуваалцах гэж над руу утасдсан байж. Бие биедээ зориулагдсан гэдгээ бодох биш мэдрэх хэрэгтэйг би тэр үед ойлгосон юм.

Эмэгтэйчүүд эр хүнтэй болзохдоо ямар алдаа гаргадаг вэ ?

“Олон эмэгтэйчүүд эр хүнийг биш чадварыг нь хардаг. Бас эмэгтэйчүүдэд байдаг өөр нэг гайхалтай шинж нь тэд эр хүнийг өөрчилж, өөрийн болгох хүсдэг. Гэхдээ бид эрчүүдийн  ярьж буй зүйлд анхаарахаас илүү тэдний үйлдэлд анхаарах нь зүйтэй. Эрчүүд өөрт чинь энэ ертөнцийг ч амлаж чадах улс. Хэрэв эр хүн өөрт чинь хэрэгтэй зүйлийг чинь өгч чадахгүй бол  өөр сонголт хийх хэрэгтэй.

Тохирохгүй гэж ямар эрчүүд вэ ?

 “Тохирохгүй хүмүүсийн тоонд нэгдүгээрт тэдний дургүй эрчүүд  ордог. Тухайлбал та хөгжилтэй  эр хүнд дуртай ч  хөшүүн хайнга эртэй уулзахтай адил. Хоёрдугаарт шилдгүүдийн жагсаалтад огт байдаггүй намхан, халзан, хэтэрхий тарган  эрчүүдийг тэд өөртөө тохирохгүй гэж боддог. Гуравдугаарт  эхнэрээсээ салсан, хүүхэдтэй, өөр шашин шүтдэг, эсвэл өөр үндэстэн зэрэг шалтгаанаар тэд  эмэгтэйчүүдийн шалгуурт тэнцдэггүй юм. Эрчүүд эдгээр шалгуурт  нь тэнцэхгүй байж болох ч зүрх сэтгэл  өөрийг хэлээд байгаа үед эмэгтэйчүүд өөртөө эргэлздэг юм. Хэрэв та түүнтэй хамт байхыг хүсч, тэр ч бас хамаг сайн сайхнаа өөрт чинь зориулж байгаа бол эргэлзэх хэрэг юу байна?

Таарч тохирохгүй гэж боддог хүнтэй болзоход сэтгэл хөдлөнө гэж үү?
Түүний талаар төсөөлж байснаасаа өөрөөр хараад үз.  Хүн болгон нүүр хагарсан үедээ өөрөөрөө байж чаддаг. Дээр хэлсэнчлэн шалгууртаа уян хатан бай. Хамгийн энгийн шаардлагыг хангаж чадвал бусдыг  нь хайхрах хэрэггүй. Шалгуураа улам нарийсгаад байвал та  хэзээ ч гэрлэхгүй. Зөвлөгөө авч байсан эмэгтэйчүүд бүгд нөхөртэйгээ анх танилцахдаа сууна гэж огт төсөөлөөгүй, тэдний шалгуурт тэнцэх шинж харагдаагүй тухай ярьж байсан юм. Гэвч тэдэнд урьд нь огт мэдэрч байгаагүй мэдрэмж совин төрсөн гэдэг.

Өөртөө тохирох хүнтэй учрахаас өмнө юу хийх хэрэгтэй вэ ?
Эхлээд болзоондоо анхаар. Та өөрийг чинь хуурч мэхэлдэг, муу хүнтэй уулзахыг хүсэхгүй биз дээ. Тиймээс тэднээс хол бай. Хэрэв учирвал холбоогоо нэн даруй тасал. Өөрийн үнэ цэнээ мэдэрч өөрийн чинь хувьд чухал зүйл түүнд ч бас чухал гэдгийг сана
Дараа нь өөрийгөө өөрчил. Хайж байгаа хүнтэйгээ учрахыг мөрөөд. Хатуу шаардлага тавихаа боль. Үгүй бол хэзээ ч гэхлэхгүй, эсвэл өөрт тохирох хүнээ анзааралгүй өнгөрч мэднэ.
Эцэст нь хэлэхэд  хайрлаж дурла, болзоонд яв. Сонирхол нэгтэй эр хүнтэй учирч болох газруудаар яв. Хүнтэй танилцахгүй ч цагаа сайхан өнгөрүүлэх болно. Өөртөө итгэлтэй байхаас илүү эмэгтэй хүнийг  сайхан харагдуулах зүйл байдаггүй гэдгийг сана.
Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж