CELEBS гэх нэгэн “давхарга”-д харьяалагдах урлаг соёл болоод спортын төлөөлөл болсон алдартай хосын нэг нь Льюис Хэмилтон болоод Николь Шерзингер нар. Нэг хэсэг саллаа, нийллээ, тусдаа амьдарч байгаа гэхчилэн өглөөний цайны бяцхан “хачир”, үдийн зоогийн амтлаг “дессерт” болоод байсан тэдний хайрын романс ямартай ч нааштайгаар эргэсэн билээ.
Льюис Хэмилтон F1-ийн хурдны замд нисэх мэт давхиж, дэлхийг хэрэн явдаг бол Николь Шерзингер аялал тоглолт, элдэв шоу, арга хэмжээний урилгад байнга дарагддаг гэнэ. Хэдий завгүй ч үргэлж бие биедээ тэмүүлдэг тухайгаа бахархан ярьдаг хосууд Лондон хотноо “Хар хувцастнууд-3” киноны нээлтэд хамтдаа хүрэлцэн иржээ. Тус кинонд бяцхан “чөтгөр”-ийн дүр бүтээсэн Николь дэндүү гэмээр өндөр хадаасан өсгийт өмсч, гуя, нуруугаа ил гаргасан хар даашинзаар гоёсон бол хайрт хархүү нь дэгжин тюкседогоор гангарчээ.