Эрүүл мэндийн даатгалаас жилд нэг удаа 950 мянган…

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалаас жилд нэг удаа 950 мянган…

Даатгуулагчдад үзүүлэх тусламж үйлчилгээний
хувьсах зардлыг даатгалын сангаас олгох хэмжээг шинэчлэн тогтоожээ. 2009
оны зургадугаар сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар уг даатгалын
тогтолцоог өөрчилсөн аж. Хуучин зөвхөн эмнэлгийн ороор санхүүжүүлж
байсан бол одоо 115 оношийн бүлгээр санхүүжүүлэх шийдвэр гаргасанаа
дуулгалаа. Үүнийг яаж санхүүжүүлэх мөнгийг нь ч баталж өгчээ. Зөвхөн
эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүн л даатгалаас мөнгө авдаг байсан бол
одоогийн өөрчлөлтөөр оношийн бүлгээр даатгал авдаг болох гэнэ.

Эмнэлэгт хэвтэж онош тогтоолгож байгаа хүмүүс оношийн
бүлгээрээ даатгалын сангаас тарифын дагуу мөнгө хүртэнэ. Мөн өдрөөр
эмчлэх тусламж үйлчилгээнд ч мөнгө олгох юм байна. Өөрөөр хэлбэл өглөө
эмнэлэгт очоод орой гэр рүүгээ явдаг өдрийн эмчилгээнд хуучин 45 мянган
төгрөг даатгалын сангаас олгодог байсан бол шинэ өөрчлөлтөөр 114 мянга
болгож өсгөжээ. Ер нь хүн бүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй.
Хөнгөвтөр хэлбэрийн өвчтэй хүмүүс өглөө эмнэлэгт очиж эмчилгээгээ бүрэн
хийлгээд орой гэр рүүгээ явдаг.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж