Р.Фрийдландаас мэдүүлэг авна

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Р.Фрийдландаас мэдүүлэг авна

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын АТГ-т шалгагдаж байсан хэргийн үзүүр нэгэнтээ ашигт малтмалын лицензтэй холбогдож эхэлсэн талаар бид урьд өмнө мэдээлсэн билээ. Ялангуяа Ерөнхийлөгч асныг Орост төлөх их өрийг тэглэхээр “Айвенхоу майнз” компаниас 50 сая ам.доллар зээлсэн тэр өдөр АМГ-аас нийтдээ 40 гаруй лиценз нэг өдрийн дотор тус компанийн нэр дээр шилжсэн тухай. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан АТГ-аас “Айвенхоу майнз”-ийн захирал Р.Фрийдлэндээс мэдүүлэг авахаар болсон гэнэ. Гэхдээ үүний тулд АТГ-ынхан Канадыг зорих уу, эсвэл ноён Р.Фрийдлэнд өөрийн биеэр Монголд зочлох уу гэдгийг таах аргагүй юм.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж