30 сая төгрөг залилсан гэх хэргийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

30 сая төгрөг залилсан гэх хэргийг шүүнэ

Бусдын бичиг баримт ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, хүний машиныг 15 сая  төгрөгөөр худалдсан хэрэгт холбогдоод байгаа Д.Энхмандахыг шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд 10.00 цагт болно. Хуралд улсын яллагчаар Б.Чимгээ, даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, хохирогчоор "Эрдэнэ-Суварга" компанийн захирал Д.Бат-Эрдэнийн эхнэр Б.Сувдаа, шүүгдэгч Д.Энхмандахын өмгөөлөгчөөр О.Баасанхүү нар оролцох юм.

Түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сард болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байсан. Тэрбээр хэвлэлийнхэнд хандаж, "Өөрийгөө гэм буруугүй, гэр бүлийн хүмүүс хөрөнгөө булаацалдаж, түүндээ намайг ашигласан. Дараа нь бүх хэргээ надад тохож, эрүүгийн хэрэг үүсгэлээ" гэж хэмээн удаа дараа тайлбарлаж байлаа.

Д.Энхмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т заасан зүйл ангиар шүүж байгаа бөгөөд гэм буруутай нь нотлогдвол түүний эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж