Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өндөрлөлөө

Төрийн ордны “Б” танхимд өнөөдөр хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өндөрлөлөө. Тус хуралдаанаар намын дотоод асуудлыг хэлэлцсэний дотор бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшүүлэх намын дотоод журмыг шинэчлэх асуудал багтсан байсан ч эцсийн байдлаар нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй таржээ. Ардчилсан нам тавдугаар сарын сүүлээр ҮЗХ-гоо дахин хуралдуулах бөгөөд энэ үеэр 24-нд нэр дэвшигчдийн нэрийг эцэслэн зарлах тул үүнээс өмнө ИТХ-тай холбоотой журмаа амжиж нэг тийш болгох гэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж