Хорихын эмч нар сургалтад сууж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Хорихын эмч нар сургалтад сууж байна

“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар” сэдэвт мэргэшүүлэх болон давтан сургалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт энэ сарын 16-18-ны өдрийг хүртэл гурав хоногийн хугацаанд болж байна. Сургалтад нийслэл болон аймаг, орон нутгийн хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн  их, бага 86 эмч оролцож байна.

Дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын эрүүл мэндийн бодлого болон сүүлийн үед тархалт ихтэй байгаа өвчний талаарх сургалт, мэдээлэл мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нэгдсэн  эмнэлэгээс баримтлах  бодлого зэрэг 17 сэдвээр Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв, “Монос” дээд сургууль, Монголын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус  байгууллагуудаас холбогдох албан тушаалтан, багш, эрдэмтэн судлаачдыг урьж хичээл сургалтыг заалгуулж байна. Сургалт явагдсанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын их, бага эмч нарын мэдлэг дээшилж, орчин үеийн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чиг хандлагатай үйл ажиллагааг уялдуулах, ажиллах ур чадвар сайжрах зэрэг ач холбогдолтой юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж