
Дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын эрүүл мэндийн бодлого болон сүүлийн үед тархалт ихтэй байгаа өвчний талаарх сургалт, мэдээлэл мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нэгдсэн эмнэлэгээс баримтлах бодлого зэрэг 17 сэдвээр Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв, “Монос” дээд сургууль, Монголын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудаас холбогдох албан тушаалтан, багш, эрдэмтэн судлаачдыг урьж хичээл сургалтыг заалгуулж байна. Сургалт явагдсанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын их, бага эмч нарын мэдлэг дээшилж, орчин үеийн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чиг хандлагатай үйл ажиллагааг уялдуулах, ажиллах ур чадвар сайжрах зэрэг ач холбогдолтой юм байна.