Хаягдал дугуй шатаагчид өөрийгөө болон өрөөлийг хордуулсаар

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Хаягдал дугуй шатаагчид өөрийгөө болон өрөөлийг хордуулсаар

Хотын гудамжаар өнгө өнгийн, сайн муу төрөл бүрийн
маркийн машин
холхилдох болсон. Эдний дотор хар утаа хаяж, салж унах дөхсөн нь олон.
Өнөөдрийн байдлаар улсын хилээр өдөрт хэдэн арван машин орж ирдэг гэсэн
тоо байдаг. Жилийн дөрвөн улиралтай манай оронд нэг дугуйгаараа явна
гэж байхгүй. Нэг машин жилд хэд хэдэн дугуй сольдог гэж бодно. үүнээс
үүдэн хаа сайгүй л хагарсан, халцарсан дугуй нийслэлийн энд хог болоод
буйн харагддаг. Зарим байгууллага орчныхоо тохижилтод хэрэглэсэн байх
жишээтэй. Энэ хэрээр хаягдал дугуй, хаймарыг шатааж агаарын бохирдолд
нэрмээс болж байгаа тохиолдол олон болов. Бүр мод нүүрсний оронд хямд
өртөгийг нь бодож дугуй, шатааж өвөлждөг өрх ч бий.
Гэрийн ойролцоох дугуйн засвараас хуучин дугуйны үнийг асуухаар очиход
зуухныхаа хажууд шатааж байгаа бололтой хэсэгчилсэн дугуй харагдана.
Нэг хуучин дугуйг 300-500 төгрөгийн хооронд худалдаалдаг гэнэ.
Харамсалтай нь ямар их хороор нийслэлчүүдийг хордуулж буйгаа тэд
мэддэггүй. Ийм хүмүүст тооцдог хариуцлагын тогтолцоо ч гэж алга. Уг нь
Монгол Улсын Агаарын тухай хуулинд “суурин газрын агаарыг хортой
халдвартай эвгүй үнэртэй бодис, хаягдлаар бохирдуулах хог хаягдлыг
зориулалтын бус газарт хаях шатаахыг хориглоно гэсэн байгаа. Мөн дээрх
үйлдлийг зөрчсөн этгээдэд хариуцлага тооцож үйл ажиллагааг нь зогсоох”
гэсэн заалтууд байдаг аж. Гэтэл хаягдал дугуйн бизнес эрхлэгчдэд хууль
нь гууль болсон бололтой юм.

Дугуйг нийлэг “полимер” эдээр хийдэг. Байгальд хэдэн зуун жил байсан ч
устдаггүй хэр баргийн халуунд задарч алга болдоггүй амь бөхтэй
материал. Хаймар шатахдаа хар утаа олгойдуулж, орчин тойрондоо эвгүй
үнэр тараадгийг бүгд мэднэ. Харин энэ утаа химийн хорт бодис агуулж,
улаан хоолой уушги, зүрхний өвчний суурь болж, нүдний салст бүрхэвчийг
гэмтээж, хүчилтөрөгчийн дутагдалд оруулдгийг иргэд тэр бүр мэддэггүй.
Түүнчлэн, дугуй шатаахад “бензперин” хэмээх бодис ялгарч хорт хавдар
үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Ингээд бодохоор Улаанбаатарт амьдарч
буй иргэд эрүүл орчинд амьдарч чадаж байна уу.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж