Тоон системийн дүрс бичлэг хийх төхөөрөмжийн үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч Японы "Canon Inc." корпораци угсралтын ажиллагаагаа бүрэн роботжуулахаа мэдэгджээ. Ингэхдээ тэд угсралтын хэсэгт ажиллаж байсан ажилтнуудаа бусад хэсэг рүү шилжүүлэх болжээ. Улмаар тус байгууллага нь дэлхийд угсралтын цехээ бүрэн роботжуулсан анхны корпораци болох юм байна. Энэ нь үйлдвэрийн бүтээмжийн саатлыг багасгах зорилготой гэнэ. "Саnon" нь өнгөрсөн онд тоон системийн 25.9 сая камер худалдаанд нийлүүлсэн байна. Энэ нь дэлхийн тус салбар дахь зах зээлийн 20 хувийг эзлэх юм байна. Дэлхийн зах зээлийн 50 хувийг Японы "Canon", "Sony", "Nikon" компанийн бүтээгдэхүүнүүд эзэлж байна. Сүүлийн жилүүдэд камерын зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж байгаа гэнэ. Мөн иений ханш өөр валюттай харьцуулахад буурч байгаагаас Японы зарим компаниуд гадаадад ажиллахыг илүүд үзэх болжээ. Харин "Сanon" үүнээс өөр аргыг эрэлхийлж байна. Тэд дотоодын зах зээлд тунаж үлдэхийн тулд робот ашиглахаар болжээ. Нэг камерыг угсрахад 600-1000 эд анги ордог байна. Урьд нь угсралтын хэсгийг бүрэн роботжуулах боломж огт гарч байгаагүй юм байна.
Т.МӨНХТҮВШИН