”Интернэт-долоо хоног” үзэсгэлэн болж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

”Интернэт-долоо хоног” үзэсгэлэн болж байна

Нью-Йорк хотноо тав дахь жилдээ "Интернэт-долоо хоног" үзэсгэлэн болж байна. Дэлхийн тоон технологийн салбарт гарсан амжилтуудыг харуулдаг уг үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд 250 гаруй хурал, семинар, дугуй ширээний уулзалтыг зохион байгуулах юм. Үзэсгэлэнг зохион байгуулагчдын онцолсноор энэ нь компаниудад  хөрөнгө оруулагчидтай танилцаж, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах томоохон боломж болдог гэнэ.

Мөн үзэсгэлэнгийн хаалтын өдөр "The Webby Awards" шагналын эздийг тодруулах юм. Жил бүр интернэт-төслийн хүрээнд хамгийн шилдэг бүтээлд уг шагналыг олгодог уламжлалтай. 1996 онд Тоон урлаг ба шинжлэх ухааны олон улсын академиас уг шагналыг олгох шийдвэр гаргасан аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж