LG-гийн өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан “Optimus LTE 1” гар утас бусад смартфоныг бодвол батерейны ажиллах хугацаа 40 хувь илүү байсан юм. Компанийн удирдлагуудын мэдэгдсэнээр шинэ загварын утсыг Өмнөд Солонгос, Япон, АНУ болон Европын улсуудын сүлжээнд ашиглах боломжтой.
“LG Electronics” компанийн гар утасны харилцаа холбоо хөгжил хариуцсан гүйцэтгэх захирал Пак Ён-Сеокийн ярьснаар “Optimus LTE 2” утсыг эхлээд Хойд Америкт худалдаанд гаргах аж. Энэхүү утас 4.7-инч (12 см) шингэн болор дэлгэцтэй бөгөөд процессор нь нэг апплиэйшнтэй, камер нь өндөр хурдных гэж гүйцэтгэх захирал онцолжээ. “Optimus LTE 1” загвар бүсийн хэмжээнд нэг сая ширхэг худалдаалагдсан. “Optimus LTE 2”-ыг компанийн удирдлагууд 950 мянган вон буюу 803 ам.доллараар худалдахаар төлөвлөсөн байна.