Агаарт дүрс зураг гаргах үзэл санаа аль хэдийнэ үүсч хилийн чанадад дэлгэрсэн билээ. Гэвч гадаадын үйлдвэрлэгчийн технологи зохисгүй хэдэн талтай. Эдгээр нь тээвэрлэх, угсрахад хэцүү овор ихтэй их хэмжээний эрчим хүч хэрэглэх төхөөрөг юм. Түүнээс гадна үйлчилгээний сүлжээ алга.
Оросын «ДисплАир» гадаадынхаас юугаараа давуутай вэ гэвэл мэдрэмж сайтай бүр multi-touch-ийг ойлгож мэднэ.Дисплейг зохиогчдын тэмдэглэсэнчилэн өөр агаарт дэлгэцэнд хуруугаараа хүрвэл системийг гар хүрч ажиллуулах аргагүй болно. Оросын зохион бүтээгчдийн шинэ бүтээл агаар саадыг тойрч мэдэх шинж чанартай учраас дисплейд гараараа хүрч ажиллуулдаг. «ДисплАир» ариун цэврийг бодож нийт олны газарт автомат хэрэгслийг хэрэглэхээс таталзаж байгаа хүмүүст таалагдах бололтой.
Гар хүрч ажиллуулахад 10 мм-ээс хөдөлгөөнийг мэдэрч интерфейс нь 0,2 секундэд хариу өгөх хэт ягааны камерыг хэрэглэнэ. Microsoft Kinect тоглоомын төхөөрөмж 0,1 секундийн дараа хариу өгч,хянагч нь камерт тун ойрхон хөдөлгөөнийг танин мэдэж чадахгүйг байгааг харшуулж болно.
Хүйтэн ус уул гэгч дээр тусган агаарт дүрс зураг зохиож байна. Ийм маш жижигхэн дусал цаас норгохгүй, нүдний шил уур болгохгүй. Ийм ус Цельсийн хэмжүүрээр 50 хэм хүртэл хүйтэнд хөлдөхгүй байна. Түүнээс гадна эргэн тойрны агаар чийглэг болно. Дэлгэцгүй экологийн талаар цэвэр дисплей хүний нүдэнд зохисгүй нөлөөлөхгүй.
Оросын оршин суугчид шинэ бүтээлийг Волгоград хотын «Сталинградын тулаан» музей-дархан цаазтай газарт үзэж танилцлаа. 5-р сарын 9-нд Ялалтын өдөр тэнд «ДисплАир»-ын тусламжтайгаар агаарт дүрс тусган экскурси зохион байгуулж, гэрэл зураг, дайны үйл явдал, компьютерийн тоглоом бүр Волгоградын шөнийн дэвсгэр дээр баярын галын наадам зэргийг үзүүлжээ. Гар хүрмэгц их буугаар ёслон буудсан юм.