ҮЗХ-ны хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

ҮЗХ-ны хуралдаан эхэллээ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал Төрийн ордны “Б” танхимд 130 гишүүнтэйгээр эхэллээ. Уг хуралдаанаар шийдвэрлэх хамгийн чухал асуудал нь бүх шатны ИТХ-д нэр дэвшүүлэх намын дотоод журмыг УИХ-ын сонгуулийн тухай хуультай нийцүүлэн батлах аж. Энэ чиглэлээр өнгөрсөн хугацаанд тус намаас нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг ажилласан байна. Тиймээс эл журмыг ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэн батална гэдэг тайлбарыг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хуралдааны эхэнд тэмдэглэж улмаар хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж