Харин уг асуудлаар өнөөдөр “Монголын үнэн” сониныхон мэдээлэл хийж, 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн дугаарт гарсан “Х.Баттулга: Н.Энхбаярын араас бусдыг нь явуулаач” нэртэй нийтлэл нь баримттай, үнэн нийтлэл бөгөөд мэдээллийнхээ эх сурвалжийг нууцлах нь бидний эрхийн асуудал хэмээн мэдэгдэв. Мөн шүүхэд 100 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг улстөр, эдийн засгийн хяналтад оруулах гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа аж. “Монголын үнэн” сонины зүгээс Х.Баттулгыг ирэх даваа гаригт нэхэмжлэлээ татан авахгүй бол таван үндэслэлээр Х.Баттулга гишүүнийг АТГ шалгуулах хүсэлт гаргахаар шийдсэн байна. Мөн 17 чингэлэг спиртийн хэргээс эхлээд Худалдаа хөгжлийн банк, “Мах Импекс” компанийн хувьчлалын асуудал, сүүлд өргөн барьсан архи, спиртын үйлдвэрийн эздийг сонгуульд оролцуулахгүй байх тухай хуультай холбоотой шоуны талаар гээд олон баримтыг дэлгэх болно гэв.
Х.Баттулгыг АТГ-т шалгуулна гэв
“Монголын үнэн” сонинд “Х.Баттулга: Н.Энхбаярын араас бусдыг нь явуулаач” нэртэй нийтлэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд гарчээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга намын үндэсний зөвлөлдөх хурал дээрээ энэ үгийг хэлсэн юм байна. Тус сониныг өөрийнх нь хэлсэн үгнээс иш татан, ташаа нийтлэл бичсэн гэж эрхэм гишүүн үзэж, “Монголын үнэн” сониноос 100 сая төгрөг нэхэмжилж, шүүхэд өгсөн байна.
Д.ЖАРГАЛ