Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд 17.00 цагт зарлагдсан юм. Гэхдээ чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаагүй байгаа тул УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ҮЗХ-ны хурал болох танхимд хараахан хүрэлцэн ирж амжаагүй байна. Гэхдээ бусад гишүүд нь цуглаад байна. ҮЗХ-ны хуралдаан Төрийн ордны “Б” танхимд болох бөгөөд хаалттай болох аж. Түүгээр УИХ болоод нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн журмыг шинэчлэн батална гэдэг мэдээлэл байна.
Г.ДАРЬ