Талибаны амиа золиослогч захиргааны байр руу халджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Талибаны амиа золиослогч захиргааны байр руу халджээ

Афганистаны нэгэн мужийн захиргааны байрны үүдэнд амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс цагдаагийн зургаан ажилтан, нэг энгийн иргэн амиа алдаж, 13 хүн гэмтэж, шархадсан байна.

Фарах мужийн захиргааны  байранд дөрвөн этгээд халдсанаас нэг нь өөрийгөө буудаж, гурав нь алагджээ.Ирантай хил залгаа Афганистаны мужийн захиргааны байранд Талибанчуудын халдлага байнга гардаг байна.

Захиргааны байранд халдсан Талибанчууд гар бөмбөг, тэсрэгч, гар буугаар зэвсэглэсэн байсан гэнэ. Фарах мужийн дэд захирагч Мохаммед Расулийн мэдээлснээр Талибанчууд цагдаагийн хувцас өмссөн байсан аж.

Талибанчууд захиргааны байрны үүдэнд байсан хүмүүс рүү хайр найргүй буудсан гэж нэгэн үйлчлэгч эмэгтэй гэрчилсэн байна.  Гэмтэж, шархадсан хүмүүсийн дунд нэг ойтой хүүхэдтэй эмэгтэй байсан аж. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж