О.Түвшинболд тэргүүлсээр байна

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

О.Түвшинболд тэргүүлсээр байна

100 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээний шинэ мэдээлэл хүргэе. Тавдугаар сарын 11-нд эхэлсэн тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 14 тамирчин тойргийн системээр өрсөлдөж буй. Өнөөдөр арван нэг дэх өргийн тоглолт болж эрэгтэйчүүдээс “Скайтел” компанийн тамирчин, ОУ-ын мастер О.Түвшинболд 19 оноотой тэргүүлж байгаа бол “Эхлэл”сургуулийн тамирчин спортын мастер Ц.Отгонбилэг 16 оноотой удаалж байна. Эмэгтэйчүүдээс МУИС-ийн тамирчин, спортын мастер С.Нямгэрэл 18 оноотой тэмцээнийг тэргүүлж байна. Тэмцээн энэ сарын 19-ний бямба гаригт өндөрлөж, улсын аварга тамирчид тодорно.

УАШТ-ий дүн (Арван нэг дэх тойргийн дараах байдлаар):

Эрэгтэй:

19 оноо – О.Түвшинболд
16 оноо – Ц.Отгонбилэг
15 оноо – Д.Баттулга, Р.Манлай
14 оноо – Д.Эрдэнэбилэг, С.Даваадорж, Ц.Хашчулуун, С.Батсүх
11 оноо – Д.Эрдэмбилиг
9 оноо – Д.Ганболд
7 оноо – Ц.Балжинням
6 оноо – Э.Энх-Эрдэнэ, Ц.Сүхбат, Л.Дагвадорж
5 оноо – Ц.Эрдэмбилэг
4 оноо – М.Дүүрэнбилэг

Эмэгтэй:

18 оноо – С.Нямгэрэл
17 оноо – Б.Нандинцэцэг
16 оноо – Э.Мандахнаран
15 оноо –  С.Саранцэцэг, Ц.Энхзаяа
13 оноо – М.Нямжаргал
12 оноо – Ц.Энхцэцэг
9 оноо – Д.Энхтуул
8 оноо – Г.Амгалан, Б.Нандин-Эрдэнэ
7 оноо – М.Хишигбаяр, Б.Мөнхтуяа
5 оноо – Н.Батцэцэг
3 оноо – Б.Намуун

Жич: 12 дахь тойргийн тоглолт явагдаж байна.

Тэмцээний хуваарийг танилцуулж байна.

Тавдугаар сарын 18 (Баасан гариг)
          
                 – 09:00 13-р өрөг
                – 15:00 14-р өрөг

Тавдугаар сарын 19  (Бямба гариг)

                – 09:00 15-р өрөг
                – 14:00 Хаалтын ажиллагаа

Сонирхуулахад улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид 8-р сард Франц улсад зохиогдох Дэлхийн оюуны спортын II наадам, 9-р сард Малайзын Куала-Лумпур хотноо зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж