Н.Номтойбаярт экс сайдууд зөвлөгөө өглөө

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаярт экс сайдууд зөвлөгөө өглөө

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаярт өнөөдөр Сангийн сайд асан УИХ-ын гишүүн С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Ламбаа нар зөвлөгөө өглөө.

Дэд сайдын албыг аваад таван сар болж байгаа ч ажил нь гарт ортол бас л нэлээд хугацаа орох бололтой. Тэрбээр Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлд багтсан салбарынхаа асуудалд тов хийсэн хариулт өгч чадахгүйгээсээ болж УИХ-ын гишүүн С.Ламбаад загнуулж түүнээс “Наадах заалтаа тэгвэл буцаагаад тат. Яах гэж түүхий юм оруулж ирсэн юм” гэх хатуухан үг сонссон юм. Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт дэд сайдад “Засгийн газрын гишүүн оруулж ирсэн тоонуудаа хамгаалдаг байх ёстой” гэсэн маш тодорхой зөвлөгөө өгнө билээ. Шинэхэн дэд сайд гуай харин зөвлөгөөг нь хэр тусгаж аваа бол… Авсан бол ажилд нь хэрэг болохоор тун ч үнэтэй үгнүүдсэн дээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж