
Тэд өөрийн твиттер сайтандаа “бид үүний төлөө тэмцэх болно” гэж мэдэгдсэн байна. Тэд мөн Lady Gaga-гийн фэнүүдэд хандан жаахан тэвчээртэй байхыг хүсчээ. Индонезийн цагдаа нар лалын шашинтангуудын эсэргүүцлийн жагсаалын дараа Lady Gaga-г нийслэл хотдоо тоглолт хийх байсныг цуцалсан юм. Жагсагчид Lady Gaga -гийн хувцаслалт болон дууны зарим нэгэн үгийг эсэргүүцэн жагссан байна. Лалын шашинтнууд дуучин бүсгүйг Жакарта хотод тоглолтоо хийхээр болсон ч эмх замбараагүй байдал үүсгэнэ гэж ажиглагчид үзэж байгаа юм.
“Eagle News” телевизийн “Entertainment news”