Өвөрхангайд шударга өрсөлдөөнийхөн ажиллав

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Өвөрхангайд шударга өрсөлдөөнийхөн ажиллав

“Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо”, болон Өвөрхангай аймгийн ЗДТГ, “Худалдаа, аж үйлдвэрийн тэнхим”, ”Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” зэрэг байгууллагууд хамтран “Зах зээлийн өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх” сэдэвт өдөрлөг, уулзалтыг  Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 10-12 нд зохион байгуулсан байна. Уг уулзалтанд 80 гаруй хүн хамрагдаж, шударга өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар санал бодлоо солилцсон байна. Энэ үеэр шилдэг үйлдэрлэгчдийн үзэсгэлэн худалдаатай танилцаж, үйлдвэрлэгчдийн санаа бодлыг сонсч, зөвлөлгөө өгсөн байна. Мөн Өвөрхангай аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хурал болж, нийгэмлэгийн тэргүүн, гүйцэтгэх захирлыг шинээр томилжээ.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж