Сайншандад хоёр үйлдвэр барина

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Сайншандад хоёр үйлдвэр барина

Монголын аж үйлдвэрийн корпораци Сайншандад баригдах хоёр төслийг эзэмшихээр болжээ. Тус корпораци нь шахмал төмрийн үйлдвэр, нүүрс хийжүүлэх үйлдвэрийн төслийг эзэмших юм байна. Шахмал төмрийн үйлдвэр нь нэг нэг тэрбум ам. долларын өртгөөр босох аж. Уг үйлдвэр нь жилд 500 тонн шахмал  төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Гаргасан бүтээгдэхүүнийг нь төмөрлөгийн үйлдвэрт хэрэглэх гэнэ. Нүүрс шингэрүүлэх үйлдвэр барихад дөрвөн тэрбум ам. доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан байдаг байна. Энэ үйлдвэрийг барьснаар жилд 850 мянган тонн шатахуун, 85 мянган  тонн шингэн хий үйлдвэрлэх юм байна. Төмрийн үйлдвэр байгуулах судалгаа хийх саналыг 2008 онд Солонгосын “Поско” болдын үйлдвэрт тавьсан байна. Тэгвэл нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Германы “Тюссен” групп хийхээр болжээ.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж