БНХАУ-ын Чинхуандао хотноо болж буй эмэгтэй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үлдсэн манай ганц бүсгүй Азийн аварга, ОУХМ Э.Уянга өчигдөр шөвгийн наймын тулаан буюу хүрэл медалийн төлөө тоглолтоо Польшийн Магдалена Стелмактай хийж, 17-10-аар ялагджээ. Ийнхүү манай боксчид энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуусгаж байна гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.