Английн хатан хааны хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Английн хатан хааны хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ

Aнглийн хатан хаан хоёрдугаар Elizabeth-ийн хөрөг зургийн “Art & Image” үзэсгэлэн өнгөрсөн лхавга гарагт Лондон хотын “National Portrait” галлерейд нээгдлээ.

Хатан хааны очир алмазан баяраа тэмдэглэхээс өмнөхөн Лондон хотын үзэсгэлэнд түүний 50 хөрөг зураг тавигдсан байна. Тэрбээр 60 гаруй жил хаан ширээнд заларч байгаа юм. “National Portrait Gallery”-ийн хөтлөгч Paul Moorhouse “Reuters” агентлагт өгсөн ярилцлагандаа энэхүү үзэсгэлэн хатан хааны төрийн эрхэнд ямархуу амжилт гаргасныг харуулж байгаа гэжээ. Мөн тэрбээр "Бид энэ үзэсгэлэнг зөвхөн түүнийг ачтай элбэрэлтэй талаас нь харуулах биш түүний нууцлаг хэрхэн өөрийгөө бусдад харуулж чаддаг талаас нь харуулахыг хичээсэн. Хатан хааны зургуудаас ямар үед ямар үүрэг гүйцэтгэж байсныг санаандаа ургуулан бодож харж болно" гэжээ.

Moorhouse энэхүү үзэсгэлэнг гаргархаар дөрвөн жил ажилласан байна. Английн түүхэнд хамгийн хүндтэй хүний хувьд Moorhouse зураг бүртээ утга санааг өгүүлэхээр гаргасан байна. Moorhouse энэхүү үзэсгэлэндээ уламжлалт бус ёсыг баримтлаагүй харин албан бус зураг болон цагийг эзэлсэн уран бүтээлчдийн зураг болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн тавигдаж байсан зурагнуудыг тавихыг хичээжээ. Уг үзэсгэлэн английн хатан хааны 60 жилийн хугацаанд төрийн эрхэнд заларсаныг үе үеэр нь харуулсан байна.

1950 -иад оны үед хатан хааны албан ёсны анхны үзэсгэлэнг гаргаж байжээ. Энэ хугацаанд 1060 гаруй зураг дэлгэгдсэн бөгөөд эдгээр зурагнууд нь тэдний ач үр хүүхдүүдийн зураг байсан гэнэ. Иймэрхүү албан ёсны үзэсгэлэн 1970 болон 1980-аад он хүртэл тавигдаж байсан юм. Дээрх үзэсгэлэнд Pietro Annigoni, Andy Warhol, Lucian Freud болон Thomas Struth зэрэг нэртэй зурагчдын уран бүтээл тавигдсан байна.

Английн хатан хаан хоёрдугаар Элизабетийн хөрөг зургийн үзэсгэлэн Edinburgh, Belfast болон Cardiff хотуудад тавигдсаны дараа Лондон хотод ирж байгаа юм байна.

“Eagle News” телевизийн “Entertainment news”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж