Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Хувыг ноосоор, шилийг арьсаар зүлгэхэд
жижиг биетийг өөртөө татах чадвартай болдгийг эрт дээр үеэс мэддэг
байсан бөгөөд үүнийг
бие цахилгаанжих гэж ярьдаг. Цахилгаан соронзон харилцан үйлчлэлд биесийн
оролцох чадварыг
цахилгаан цэнэг гэдэг физик хэмжигдхүүнээр тодорхойлдог. Биесийг бүрдүүлж
байгаа эгэл бөөмс цэнэгтэй байдаг болохоос бөөмгүй цэнэг байхгүй.
Байгаль дээр эерэг, сөрөг хоёр төрлийн цахилгаан цэнэгтэй бөөмс байдаг.
Электроны цэнэгийг сөрөг, протоны цэнэгийг эерэг гэж авдаг.
Байгаль дээр
оршдог бүхий л цахилгаан цэнэгийн дотроос электрон ба протоны цэнэг
хамгийн бага хэмжээтэй нь бөгөөд үүнийг
эгэл цэнэг гэнэ. Эгэл цэнэгийн
хэмжээ ±1,6•10-19 кулон байна. Атомын цөмд байдаг эгэл бөөмийн нэгэн
болох нейтрон цэнэггүй. Биеийн эерэг ба сөрөг цэнэгийн хэмжээ тэнцүү
байвал тэр бие цахилгаан саармаг байна. Ерийн нөхцөлд атом доторх
электрон протоны тоо тэнцүү учир атом саармаг байдаг.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж