42 настай дуучин, жүжигчин, бүжигчин бүсгүй өөрийн төрсөн хот New York-ийн Bronx-т энэ энэхүү баяраа хуваалцсан байна. Женифер Лопезийн хувьд өнгөрсөн жилд тус сэтгүүлийн 50-д бичигдэж байсан бол тэрбээр энэ жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр олноос ялгарах байдал, интертайнмент орлогоороо болон нэр хүндээрээ бусдаас ялгарч чаджээ.
“Forbes” сэтгүүлээс Лопезыг сүүлийн 12 сард 52 сая ам.долларын орлого гэж мэдээлжээ. Тэрбээр энэхүү орлогоо телевизийн "American Idol" шоуны шүүгчээр болон загварын ертөнцөд өөрийн үнэртэй ус гарган мөн твиттер, Facebook -ээс олсон юм. Женифер Лопез одоогоор Enrique Iglesias-тэй хамтран аялан тоглолт зохион байгуулж байгаа.
Харин тус жагсаалтын хоёрт Америкийн шоу ертөнцийн хатан Winfrey 25 жилийн дараа "The Oprah Winfrey Show"-гаа дуусгасны дараа өөрийн телевизийн сувгийн сүлжээ бизнесээ хөгжүүлснээр бичигджээ. Тэрбээр өнгөрсөн жилд 165 сая долларын ашигтай ажилласан байна.
Түүнчлэн жагсаалтын гуравт Kанадын поп од 18 настай Justin Bieber жагсаалын бичигджээ. Тэрбээр өнгөрсөн жилд 55 сая ам.долларын ашигтай ажиллажээ.
Поп дуучин Rihanna анх удаа 53 сая ам.долларын орлогоороо “Форбес” сэтгүүлийн оддын эгнээнд бичигдлээ. Тэрбээр өнгөрсөн жилд "Wir Found Love" болон зар сурталчилгаанаас энэ ашиг орлогоо олсон гэж “Форбес” сэтгүүлээс мэдээлсэн байна.
2011 онд жагсаалын дөрөвдүгээрт бичигдэж байсан дуучин Lady Gaga энэ удаад тавдугаарт бичигдлээ. Тэрбээр 52 сая ам.долларын орлого олсон байна. Сэтгүүлийн жагсаалтын зургаад "The X Factor" шоуны шүүгчээр Britney Spears нэг жил уран бүтээлийн завсарлага хийсний дараа 58 сая ам.долларын орлогоороо бичигдсэн байна. Английн дуучин Adele “Форбес” сэтгүүлийн уг жагсаалтын 24-т бичигдлээ.
Харин 2012 оны байдлаар “Форбес” сэтгүүлээс топ 100 -г шалгаруулахад оддын ашиг орлогогын хэмжээ бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарчээ. Тус сэтгүүл өнгөрсөн онд 4.5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан бол энэ удаад 4.4 тэрбум болтолоо буурсан байна.