Америкийн кино од Nick Stahl-ийг ор сураггүй алга боллоо гэж АНУ-ын хэвлэл мэдээллээр түүний эхнэр зарласан байна. “Terminator 3” киноны жүжигчин 32 настай Nick Stahl-ийг ор сурагггүй алга болсон гэдгийг цагдаагийн албан хаагч баталсан тухай “People” сэтгүүлд нийтэлжээ.
Түүний эхнэр Rose өнгөрсөн даваа гаригт цагдаагийн газарт тавдугаар сарын 9-нөөс хойш нөхрөө хараагүй гэж мэдээлсэн байна. Rose болон Stahl нар өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд тэд хоёр хүүхдийн эцэг эх юм байна.
“Eagle News” TV