Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын ээлжит сонгуульд иргэний бүртгэл мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн эхнийхэд сонгуульд оролцох иргэдийг одоо ашиглаж байгаа иргэний үнэмлэхээр нь оруулах тухай, хоёр дахь төсөлд нь үнэмлэх авах шаардлагатай 64 мянга орчим иргэнд цахим үнэмлэх олгох тухай асуудал тус бүр багтаж буй юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх төслийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж