О.Цолмонгийн захиа ба хайран эх орны нэр
Хавтгай
болсон дэлхийд ямар ч зардал гаргалгүйгээр, бүр визагүйгээр хил алгасан
зорчиж, тэр ч бүү хэл Цагаан ордон, Бүүкингэмийн ордон, Кремлрүү ч
өнгийж болно. Энэ мэтчилэн цахим ертөнцөд үүргэвчгүй аялж яваад юу олж
харсан гэж санана аа. Хайран Монголын минь нэр яйран болж байгааг олж
харлаа. Мөнөөхөн ажил хөдөлмөр хийж амин зуулгаа дээшлүүлэх гэж яваа
хэдэн муусайн Монголчуудаас минь бус гуравдах Тэргүүн хатагтайгийн худал
цуу, увайгүй башир үгнээс бидний нэр, шалдаа буусан гээд бод доо.
Үүнийг энд тэндээс нь тасдан орчуулж хүргэе.
Гуравдах
тэргүүн хатагтай О.Цолмон 2012 оны 5 дугаар сарын 10-ний өдөр Их
Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Парламент дахь Нийтийн танхимд
буюу Монголын асуудлаарх бүх намын парламентын бүлгийн дарга Андрю
Розинделл хэмээх ноёнтонд мэйл явуулсан байх юм. (London SW1A0AA)
Уг
захидлын ерөнхий утга нь өөрийн нөхөр, гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаярыг
суллахад тус болохыг гуйжээ. Гэхдээ улс монголын маань нэрийг дэндүү
ихээр баалан гутааж, худал цуу гүтгэлгээрээ өвгөнтийн архичин авгайгаас ч
дор залсан байх юм. Тухайлбал “…баривчилгаанаас хойш миний нөхрийг
экс-ерөнхийлөгч байтугай, хүн гэдэг утгаар нь үл хүндэтгэж хандсан.
Намайг болон миний хүүхдүүдийг түүнтэй уулзах, утсаар ярих болон захидал
бичихийг хориглосон. Миний нөхрийг хуульчийнх нь эзгүйд байцааж,
хамгийн хүмүүнлэг бусаар тарчлаан зовоосон”. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярыг
халуун төмрөөр хайрч, хонгор азарганд бөхийлгөж, мөглөнд хатаах маягаар
эрүү шүүлт тулгасан болж таарч байна. О.Цолмон хүү Э.Батшугар болон
өмгөөлөгчид нь Н.Энхбаяртай уулзаж л байсан. Гэхдээ эдгээр өгүүлбэрүүд
бол бусдыгаа бодоход ариухан гэж хэлж болно.
Харин одоо жинхэнэ
худал хуурмагийн оргилоос иш татъя. “…Түүнийг хорьсон хууль сахиулах
байгууллагынхан бидний арван настай охинд гэмтэл учруулахаар заналхийлж,
нөхрийг минь нүцгэн хоригдлуудын дунд хүчээр явуулж хамгийн
аймшигтайгаар доромжилсон”. Юу болж байнаа таминээ!
Энэ авгай бүр
солиорчээ. Арай ч манай хууль хүчний байгууллагынхан ямар ч гэмт
хэрэгтний тэр ч бүү хэл, алуурчны хүүхдийг ч ална тална гэж
заналхийлэхдээ тулаагүй байх. Очиж очиж Н.Энхбаярын нялх амьтныг
заналхийлнэ гэдэг эрүүл саруул ухаантай хүн итгэхэд бэрх зүйл. О.Цолмон
боловсролтой юм гэсэндээ хүний эрх яаж гутаан доромжлогддогийг мэддэг
аж. Яг л Александр Сольжиницный “Гулаг олтриг” номонд гардаг шиг
тарчлаан зовоох аргыг О.Цолмон хатагтай дэндүү төгс мэддэг аж.
Н.Энхбаярыг нүцгэн хоригдлуудын дундуур шалдан алхуулах нь бүү хэл
ганцааранг нь тав тухтай хорьж, бие хамгаалагчид нь хажуу камерт нь
бичлэгээр хянаж, тэр ч бүү хэл Төв аймгийн мөрдөн хүчлэн хамгаалалтад
байсныг зурагтаар зөндөө л харуулсан. Арайч дээ, даанч дээ. Хайран
Монголын минь нэр. Хэрэвзээ нялх үрийг нь төр заналхийлж, нөхрийг нь
шалдан нүцгэн олон хулгайч нарын дундуур туучуулсан юм бол тэр
ТВ9-өөрөө, уйлдаг хайлдаг хүмүүсээрээ хэлүүлэх нь яасан юм. Худлаа л
байхгүй юу. Даанч энэ авгай өлсгөлөнгий нь зогсоож эрүүл мэндийг нь
бодох талаар юу ч хийхгүй байсан юм. Тэргүүн хатагтай худал хэлэхээр
айлын авгай яах болж байна? Авгай л бол авгай гээд анзааралгүй өнгөрөх
үү?
Тэр ганцхан хууль хяналтынхныг гүтгэсэнгүй. Улс монголоо
ардчиллаас ухарсан хэмээн хорсон хорсон гүтгэжээ. Тухайлбал, “… гэвч
одоогийн төрийн эрх мэдэлтнүүд нөхрийг минь зохиомол хэрэг үүсгэн
баривчилж, биед нь хүнд хүчир зовлонг учруулж байгаа зэрэг үйлдэл нь
Монгол Улсад ардчилал, хуулийн хэрэгжилт, хүний эрхийг хүндэтгэх байдал
нь ямаршуухан байдалтай болж байгааг харуулж байна…” гэх мэтчилэн
Монгол Улсад дарангуйлагч дэглэм тогтсон мэтээр гүтгэсэн байх юм.
Түүгээр ч үл барам төрөөс нөхрийнх нь талаар ганц ч удаа мэдээлэл
өгөөгүй мэтээр залсан байна. Сүүлийн үед улс орныхоо газар шорооны төлөө
түймэр унтрааж яваад гурван халуун амь эрсдлээ. Үүний талаар ёстой л
ганхийсэнгүй. Тэгтэл ял завших гэсэн нэгэн бохир амь улс Монголынхоо
нэрийг дэлхийн тавцанд бүрнээ гутааж чадав. Гуравдах тэргүүн авгайн
захидалд энэ асуудлаар дэлхийн олон нийт чимээгүй байгаад хилэгнэжээ.
Малын хулгайч, халаасны хулгайч, ер нь л хулгайч бол хулгайч. Улс
болгонд хулгайч бий. Нэг хулгайчаа барихад нь нөгөө улс юу л анзаараа
аж. Энэ мэтчилэн уг захидалд тэр чигээрээ гүтгэлгийн бохир үгс хөвөрсөн
байх юм. О.Цолмонг овоо боловсролтой, сэтгэл чангатай, эршүүд нэгэн гэж
бодож байсан чинь ёстой л ягаан Гажидаас дор бүр хэтэрхий худалч нэгэн
ажээ. Худалч хүнд хүний бусад сайн чанарууд бараг л байдаггүй юм даа.
Хуурсаар хуурсаар худалч болно, хумсалсаар хулсалсаар хулгайч болно.
Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN