Хятадын нэг гэр бүл-нэг хүүхэд бодлогыг эсэргүүцэж, үр хөндөлтийг шүүмжилдэг Чен Гуанчен гэрийн хорионоос зугатаж, Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас орогнол хүссэн асуудал АНУ, Хятадын дипломат харилцаанд сэв суулгах шахсан билээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлалтай давхацсан уг эвгүй байдлаас Хятад эвтэйхэн гарахын тулд Чен Гуанченыг АНУ-д сургахаар виза олгохыг зөвшөөрсөн билээ.
Хятад дахь хүний эрхийн ноцтой асуудлыг сөхсөн Чен Гуанчен гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовж байгаа аж. Гэвч Чен Гуанчен Хятадаас гарсан цагт л өөрийг нь сулласан гэдэгт итгэнэ гэж ярьжээ.
Чен Гуанчен гэр бүлийнхээ хамт Хятадаас явахаар виза хүссэн бөгөөд пасспорт бэлэн болоход 15 хоног шаардлагатай гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.