Түүнд мөрөөдөл байсан юм

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Түүнд мөрөөдөл байсан юм

Нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны нутаг, 25 дугаар эмийн сангийн
урд замд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд согтуу жолооч арван настай
хүүхдийг дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. УНИ 09-66 Toyota
Land Cruiser маркийн автомашины жолооч хүүхдийг дайрч, 15 метр орчим
зайд чирсэн нь Замын хөдөлгөөнийг хянах камерт бичигдэн үлдсэн уг
хэргийн эзнийг Ш.Алтанхуяг гэдэг. Тэрбээр “Мон дулаан трейд” компанийн
охин компани болох “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирлаар
ажилладаг бөгөөд осол гаргах үедээ 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах
чадвараа алдсан байсан нь тогтоогдсон юм.

Талийгаач хүүгийн найзууд автозамын ослоос сэрэмжлүүлэх үүднээс энэхүү зурагт хуудсыг хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж