Булган аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Аймгийн зорчигч, шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөл” 2012 он гарсаар 2 удаа хуралдсан байна. Хурлаар аймгийн хэмжээнд мөрдөх нийтийн зорчигч тээврийн тариф, нийтийн зорчигч тээврийн тариф батлуулах асуудлаар аймгийн Засаг даргад хандах, тариф батлагдсны дараа нийтийн зорчигч тээврийн зарим чиглэлд сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэжээ. Харин авто тээврийн салбарын үйл ажиллагаанд тавих захиргааны хяналтыг Авто тээврийн хяналт, шалгалтын асуудал эрхэлсэн төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын мэргэжлийн хяналтын алба, авто тээврийн хяналтын улсын байцаагч хэргжүүлэх бөгөөд хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагч нь авто тээврийн үйлчилгээнд мөрдөгдөх дүрэм журмын биелэлтэд хяналт тавьж, хэрвээ буруутай үйлдэл гарсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах үүрэгтэй ажээ.
Э.САРАА