чинь би дурлачихжээ уучлаарай!
Өр зүрх минь тэмүүлэх болжээ
өршөөгөөрэй!
Өдөр бүр санах болжээ итгээрэй!
Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!
*
* *
Хайрандаа чи намайг дасгасан
Хоолойндоо чи намайг шингээсэн
Зүрхэндээ чи намайг өлгийдсөн
Зүүдэндээ чи намайг өмчилсөн
*
* *
Чи минь миний чимээгүй ирсэн хайр
Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
Гарыг чинь атган суумаар байна
Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
Ганцаардлыг мартан амьдармаар байна
*
* *
Хайртай гэдэг үгийг харцнаас минь
уншаагүй гэж үү?
Хажууд чинь суугаад санаа алдахад
ойлгоогүй гэж үү?
Үе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй
гэж үү?
Үеийн хөвгүүдээс харамлаад байхад
ухаараагүй гэж үү?