Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Д.Цогтбаатар УИХ-ын даргад Газар нутгийг улсын тусгай хамгалалтад авах тухай төслийг өргөн барьжээ. Тогтоолын төсөлд Сэлэнгэ, Төв, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Сүхбаатар зэрэг арав гаруй аймгийн нутагт орших байгалийн дурсгалт газар болон байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд шинээр хамруулахаар тусгасан байна. Улсын тусгай хамгаалалтад авч буй газар нутгийг хамгаалах, зүй зохистой ашиглах асуудлыг БОАЖЯ, холбогдох аймаг, сумдын Засаг дарга нартай хамтран хэрэгжүүлдэг ч энэ удаагийн хамгаалалтанд авч байгаа газар нутгуудын тухайд тусд нь шинээр хамгаалалтын захиргааг тус бүрд нь байгуулах шаардлагагүй юм байна. Ингэснээр улсын төсөвт нэмэлт ачаалал төдийгүйгээр шийдэж болох боломжтой гэж салбарын сайд УИХ-ын даргад мэдэгдсэн байна.
Э.САРАА