2005 болон 2008 онд УИХ-аас Мянганы хөгжлийн зорилтыг баталж, зорилтуудыг дэвшүүлсэн байдаг ажээ. Үүнд 2015 он гэхэд УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг 30 хувьд хүргэнэ гэсэн амлалт байдаг тухай Иргэний хөдөлгөөний намын зүгээс мэдэгдэж байлаа. Ийнхүү заасны загуу энэ удаагийн УИХ болон орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийг түлхүү бүртгэж, сонгогдох эрхийг нь дэмжихийг уриалж байгаа ажээ. Учир нь 2015 он гэхэд УИХ-д эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэсэн байхын тулд энэ удаагийн сонгууль нэгээхэн том эхлэл болох гэнэ. Цаашлаад заавал 30 гэхгүй эмэгтэйчүүдийн оролцоог 90 хувь болгох нь зөв хэмээн үзэж байгаа юм байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шалтгааныг улс төр нийгмийн байдал нэг нэгэн рүүгээ буруугаа тохсон, хатуу харгис үйл явдлууд ил болон далд ихээр тохиолдож байгааг засч, тэнцвэржүүлэх хүмүүс нь эмэгтэйчүүд гэсэн байр суурьтай байгаагаа Иргэний хөдөлгөөний нам, Монголын манлайлал ТББ онцолж байна.