Буриадын Ерөнхийлөгч В.В.Наговицынд баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Буриадын Ерөнхийлөгч В.В.Наговицынд баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон В.В.Наговицынд баярын илгээлт хүргүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд илгээлтдээ Монгол Улс, Оросын Холбооны Улсын уламжлалт сайн хөршийн түншлэлийн харилцаа, түүний дотор Монгол – буриадын харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжихөд В.В.Наговицын үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглээд хамтын хүчин чармайлтын үр дүнд хоёр орны хоорондын харилцаа, олон талт хамтын ажиллагаа манай ард түмнүүдийн тусын тулд цаашид өргөжин хөгжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж