Фэйсбүүк өнөөг хүртэл өөрийн салбарын бусад өрсөлдөгчидцөө хол хаясаар байгаа юм. Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ Фэйсбүүкийн хөрөнгө оруулалтын эрэлт өөрсдийн хувьцаагаа өндөр үнээр зарах шийдвэр гартлаа тийм их шаардлагатай байгаа юм. Америкийн хөрөнгийн биржийн өнгөрсөн мягмар гарагийн мэдээнээс үзэхэд 28-аас 35 долларын хооронд байсан нэг бүрийн хувьцааны үнэ 34-өөс 38 доллар болтлоо өссөн байна. Энэ тухай мэдээ өнгөрсөн лхагва гарагаас цацагдсан юм. Америкийн биржийн зах зээлийн мэдээллийн Насдак салбараас баасан гарагт худалдаж эхэлсэн бөгөөд энэ талаар Фэйсбүүк олон нийтэд дэлгэхийг хүсээгүй байна. Тус компани хувьцааныхаа үнийг 36 доллар болгосноор 20 тэрбум долларын орлого олно хэмээн үзэж байгаа юм.
Фэйсбүүк хувьцааныхаа үнийг нэмжээ
Фэйсбүүк компанид ихээхэн хөрөнгө оруулалт татах шаардлагатай болсноор хувьцааныхаа үнийг нэмэхээр болжээ. Үнээ санхүүгийн мэргэжилтнүүдийн судалгааг үндэслэн тогтоосон гэнэ.
Эх сурвалж: http://www.mminfo.mn/