“Дугуй ширээ”-ний ярилцлагад Дорно дахины судлалын хүрээлэнгийн орлогч захирал Э.В.Молодякова, Монголын секторын эрхлэгч В.В.Грайворонский, монголч эрдэмтэн М.И.Гольман, С.К.Рощин, Н.Л.Жуковская, А.Д.Цендина, Г.Ц.Пюрбеев, Ш.Г.Надиров, Е.В.Бойкова нарын эрдэмтэд оролцож академич Б.Ширэндэвийн бүтээл, түүний шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийн талаар илтгэл сонсож, хамтран ажиллаж байсан дурсамжаасаа хуваалцав. Ярилцлагад академич Б.Ширэндэвийн охин Татьяна Ширэндэв оролцож ярилцлагад хүрэлцэн ирсэн эрдэмтэд талархал илэрхийлэв.
Дугуй ширээний ярицлагын үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Н.Чимэг үг хэлж, академич Б.Ширэндэв агсны мэндэлсний 100 жилийн ойг Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраар ахлуулсан комисс гардан зохион байгуулж байгааг мэдээлээд ойн хүрээнд болсон арга хэмжээ, тэдгээрийн ач холбогдлын талаар ярив гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.