Mohammed Al Fayed дэлгүүрээ худалдана

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Mohammed Al Fayed дэлгүүрээ худалдана

Египет гаралтай тэрбумтан Лондон хотод байрладаг “Harrods” их дэлгүүрээQatar улсын вангийн гэр бүлд 2.3 тэрбум ам.доллараар худалдах гэж байгаа талаар “BBC” агентлаг мэдээллээ. Mohammed Al Fayed 1985 онд тус их дэлгүүрийг 615 сая паундаар худалдаж авч байсан аж. Дэлгүүр худалдах болсныг “Qatar Holdings” компанийн төлөөлөгч Ken Costa “Ноён Mohammed Al Fayed гэр бүлийнхэнтэйгээ илүү их цаг өнгөрөөх бодолтой байгаатай холбоотой” гэж мэдэгдсэн бөгөөд Mohammed Al Fayed тус дэлгүүрийн хүндэт даргаар үргэлжлүүлэн ажиллах юм байна. Тавдугаар сарын 8-ны өглөө гарын үсэг зурсан гэрээний дагуу “Harrods” группийн бүх өмч, тэр дундаа “Harrods Estate” үл хөдлөх өмчийн компани болон түрээсийн нисэх онгоцны үйлчилгээг “Qatar Holdings” компани худалдаж авч байна. “Qatar Holdings” нь Катарын вангийн Хөрөнгө оруулалтын албаны харъяа компани. Тус компани нь автомашины үйлдвэрлэгч “Volkswagen”-ы гуравдахь том хувьцаа эзэмшигч бөгөөд мөн “Porsche” компанийн хувьцааг эзэмшдэг. Тус компанийн захирал бөгөөд Катар улсын ерөнхий сайдSheikh Hamad Bin Jassim Bin Jabr Al-Thani нь “Harrods”-ыг худалдан авснаар манай хөрөнгө оруулалтын багц улам бүр сайжирч, өгөөжтэй, тогтвортой болно" гэж ярьжээ.
Ноён Al Fayed-ын хүү Dodi Британичуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн гүнж Diana-тай хамт папарацци нараас зугатаж яваад 1997 онд Парис хотод автомашины осолд орж нас барсан юм. Хэдийгээр Их Британид олон арван жил амьдарч, олон сая паундын хөрөнгө оруулалт хийсэн хэдий ч Их Британи ноён Mohammed Al Fayed-д Их Британийн иргэн болох хүсэлтээс татгалзсаар байгаа юм.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж