Өсвөрийн бөхчүүдийн өрсөлдөөн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Өсвөрийн бөхчүүдийн өрсөлдөөн эхэллээ

Монголын чөлөөт бөхийн холбоо, “Макс” групптэй хамтран зохион байгуулж буй өсвөр үеийн УАШТ өчигдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. Тэмцээнд хот, хөдөөгийн 30 байгууллагын 450 гаруй тамирчин хөвгүүдийн 10 (42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг), охидын 10 (38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг) жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. УАШТ-д түрүүлсэн тамирчид ирэх долдугаар сарын 5-8-нд Киргизстаны нийслэл Бишкект болох Азийн АШТ, наймдугаар сарын 21-26-нд Азербайжаны нийслэл Бакуд болох ДАШТ, ОХУ-ын Саха хотод болох Азийн хүүхдийн спортын IV наадамд эх орноо төлөөлөн оролцох юм. Өсвөрийн тамирчдын өрсөлдөөн маргааш өндөрлөнө.

Б.ЗҮЧИ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж