Дархан-Уул аймгийн төв 51 километр хатуу хучилт бүхий замтай. Өмнөх жилүүдэд хийгдсэн замын засварыг оруулаад нийт замын 10 орчим хувийг л засварласан байгаа гэнэ. Тэгвэл энэ оны хувьд нийт 4.1 километр замыг бүрэн хучилтаар болжээ. Ингэхдээ нийт 1 тэрбум 160.7 сая төгрөг зарцуулах тооцоог гаргасан байна. Тус хотын төв замыг бүрэн хучих хөрөнгийг улсын төсвөөс гаргах бөгөөд хороолол доторх нөхөөсийн ажлыг орон нутгийн замын сангийн хөрөнгөөр засварлах аж. Гэвч өнөөдрийн байдлаар орон нутгийн замын санд жолооч нар татвар төлөхдөө хойрго байгаа тул орон нутгийн төсөвт хүндрэл учирч байгаа юм байна.
Э.САРАА