М.Ариунбаярыг цагдан хорьжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

М.Ариунбаярыг цагдан хорьжээ

Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан М.Ариунбаярыг АТГ-аас “Саус гоби сэндс” компанийн хэрэгт холбогдуулан саатуулжээ.

Түүнээс гадна тус газрын хэд хэдэн албан тушаалтныг шалгаж эхэлсэн байна.

Өмнө нь М.Ариунбаярыг авлигын асуудлаар шалгасан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэргийг хаасан. Тэрхүү хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байж болзошгүй, аль эсвэл АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэрэгт холбогдуулсан байхыг ч үгүйсгэхгүй.

Түүнийг “Монголросцветмет” нэгдэлд ерөнхий геологичоор ажиллаж байхдаа улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын орд газруудыг нөөцгүй гэсэн хуурамч дүгнэлтээр авч үлдэн, дараа нь хамаатан садныхаа нэр дээр шилжүүлж, эцэст нь уг газрын тусгай зөвшөөрлийг Хятадын компаниудад өндөр үнээр худалдсан хэргээр шалгаж байсан аж.

О.Сайхан

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж