Роберт Ф.Кеннедийн эхнэр амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Роберт Ф.Кеннедийн эхнэр амиа хорложээ

Роберт Ф.Кеннедийн эхнэр Мэри Ричардсон Нью Йорк дахь гэртээ нас барсан байжээ. Үхлийн шалтгааныг тогтоогоогүй боловч АНУ-ын хэвлэлүүдээр 52 настай эмэгтэй өөрийгөө дүүжилсэн байсан гэж мэдээлж байгаа гэнэ.

Роберт Кеннеди нь АНУ-ын Ерөнхийлөгч Жонн Кеннедийн үеэл, сенатор Роберт Ф.Кеннедийн хүү юм байна. Жонн, Роберт нар хоёулаа буудуулж нас барсан юм.

Роберт Ф.Кеннеди 1994 онд Мэри Ричардсонтэй Хадсон голд хөлөг онгоцон дээр хуримлаж байжээ. Дөрвөн хүүхдийн эцэг эх болж, 16 жил хамт амьдарсан тэд 2010 онд гэрлэлтээ цуцлуулсан юм. Архитектурын мэргэжилтэй Мэри Ричардсон архи, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ машин жолоодож, хууль зөрчсөн хэргээр бүртгэгдэж байжээ.

Мэри Ричардсоны хөрш түүнийг эелдэг сайхан зантай эмэгтэй байсан гэж мэдүүлсэн байна. Цагдаа нар түүний цогцсыг Нью Йоркын Бедфорд дахь гэрээс нь олсон боловч хэн болохыг нь хэвлэлийнхнээс нууцалжээ.

АНУ-ын ерөнхийлөгч агсан Жонн Кеннеди 1963 онд Техас мужийн Даллас хотод толгойдоо буудуулж нас барснаас хойш таван жилийн дараа түүний дүү Роберт Кеннеди Лос Анжелест Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн кампанит ажлын үеэр буудуулж амиа алдсан. Гэвч Кеннедийн гэр бүлийг нөмөрсөн үхэл түүгээр зогсоогүй. 

1984 онд Роберт Кеннедийн хүү Дэвид мансууруулах бодис тунг хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан бол 1997 онд түүний дүү Майкл цанын ослоор нас барсан байдаг. Сүүлд 1999 онд Роберт Кеннеди эхнэр, бэрийнхээ хамт Атлантын далайд онгоцны ослоор нас барсан юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж