Японы Засгийн газрын өр өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр 959.95 ихнаяд иен буюу 12.05 ихнаяд ам.долларт хүрсэн байжээ. Тус улсын Сангийн яамны мэдээлснээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар энэ үзүүлэлт 0.14 хувиар өссөн аж. Ингэснээр Японы нийт өр ДНБ-ээс нь хоёр дахин илүү болсон бөгөөд аж үйлдвэр хамгийн их хөгжсөн долоон орны дотроос хамгийн муу үзүүлэлттэй гарчээ.
Эх сурвалж: http://toimsetguul.mn