Грект 500 тэрбум еврогийн тусламж төсөвлөлөө | News.MN

Грект 500 тэрбум еврогийн тусламж төсөвлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Грект 500 тэрбум еврогийн тусламж төсөвлөлөө

Грекийн хямрал Европын бусад улсуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх зорилгоор Европын холбооны Засгийн газрууд 500 тэрбум еврог ийн тусламж төсөвлөлөө. Европын холбооны гишүүн улс эдийн засгийн хүндрэлд орвол 440 тэрбум евро сангаас авах боломжтой болох ба үүн дээр Европийн комисс 60 тэрбум еврогийн баталгаа гаргалаа. Мөн Олон улсын валютын сан 220 тэрбум хүртэл еврогийн тусламж олгох боломжтойгоо илэрхийлээд байна. Европын холбоо тогтвортой байдлыг хангахын тулд “нөлөөлөхүйц хэмжээний дүн байршуулж байна” гэж Испанийн Эдийн засгийн яамны сайд Elena Salgado ярьсан байна. Хэрвээ ийм арга хэмжээ авахгүй бол энэ долоо хоногт санхүүгийн зах зээл дээр евро хүнд байдалд орж магадгүй гэж үзэж байсан юм. Энэ мэдээтэй холбоотойгоор Азийн хөрөнгийн зах зээлүүд дээр еврогийн ханш чангарч эхлээд байна.

Т.Санаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

10ter bum bhaa 2010-05-10 149.156.124.14

say sonsohod ehnii eeljid 14 terbum tuslamj ogson shde

Avatar

haha 2010-05-10 202.170.85.9

500 terbum shdee

Avatar

Зочин 2010-05-10 133.43.247.122

unen uu arai ch iim tom mongo ogohgui bailgui de 600 say dollar bailgui de

Avatar

bi 2010-05-10 217.71.143.100

manai oyu-tlgoi tavan tolgoi geed l tom horongo oruulalt ih buteen baiguulalt barag l ene delhii deer enenees ih mongo bhgui l yum h*****d bdag zugeer muu jijigheen grekt l joohon hyamarsnii toloo 500n terbum deer ni220terbum aya yaa aimar yumaa manai oruulj bgaa mongo bol unendee onigoo yumaaooo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж